Олон Улсын Стандартын Академи
Бидний тухай
Бид байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн тогтолцооны мэдлэг, ур чадварыг системтэйгээр түгээж байна.
Сургалт үзэх →- 2016BSI TRAINING AKADEMY
- 2017ОУСА нэрээр өргөжсөн
- 2021ХАБ + ISO 45001 эрх
- 2023Exemplar Global итгэмжлэл
Олон Улсын Стандартын Академи (ОУСА) нь анх "BSI TRAINING AKADEMY" /Британы стандартын байгууллагын сургалтын төв/ нэртэйгээр 2016 онд үүсгэн байгуулагдсан.
2017 оноос Олон улсын стандартын академи нэртэйгээр үйл ажиллагаагаа өргөжүүлэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөрийн дагуу байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст менежментийн тогтолцооны стандартын танхимын, цахим болон байгууллагын захиалгат сургалтуудыг Монгол Улсын хэмжээнд явуулж байна.
Олон Улсын стандартын сургалтаар дамжуулан Монголынхоо төдийгүй дэлхийн стандартад нийцсэн үйл ажиллагаа явуулахад нь байгууллагуудад туслах түлхүүр мэдлэгийг эзэмшүүлэх нь бидний үндсэн зорилго юм. Манай сургалтад өөрийн үйл ажиллагааг Олон улсын стандартад нийцүүлэх, тасралтгүй сайжруулах зорилготой төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил, бизнесүүд болон менежментийн тогтолцоотой бүхий л байгууллагын удирдах түвшний, гүйцэтгэх албаны болон нийт ажилтнууд хамрагдах боломжтой.
Бид байгуулагдсан цагаасаа өөрийн үйл ажиллагаандаа чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 олон улсын стандартын шаардлагыг хангаж ажиллахаар зорьсон ба Франц улсын Афнор Группээс стандартын сургалт явуулах чиглэлээр гэрчилгээжсэн байгууллага юм.
2021 онд ХНХЯ-ны ХАБЭА төвөөс ХАБ сургалтыг ISO 45001:2018 стандартын шаардлагатай хослуулан явуулах чиглэлээр сургалтын эрх авсан.
2023 онд бид Австралид төвтэй Exemplar Global байгууллагаас итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болсон.


Strategic Foundation
Бидний стратегийн чиг баримжаа
Алсын хараа
Менежментийн тогтолцооны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үндэсний мэргэжилтэнг бэлтгэж, дэлхийн стандартад нэгдэхэд туслах шилдэг сургалтын байгууллага байна.
Эрхэм зорилго
Бид дэлхийн стандартад нийцсэн менежментийн тогтолцооны сургалт, зөвлөх үйлчилгээгээр дамжуулан, байгууллагын тасралтгүй сайжрах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улмаар нийгэм, эдийн засагт эерэг өөрчлөлтийг авчирна.
Чанарын бодлого
Олон улсын стандартын сургалт, зөвлөх үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг тасралтгүй сайжруулах замаар байгууллагуудад менежментийн тогтолцоогоо төгөлдөршүүлэхэд нь урт хугацаанд хамтран ажиллана.
Core Services
Бидний үндсэн үйл ажиллагааны чиглэл
- Менежментийн тогтолцооны шаардлага, хэрэгжүүлэлтийн сургалт
- Менежментийн тогтолцооны дотоод болон хөндлөнгийн аудиторын сургалт
- Менежментийн тогтолцооны дотоод аудитын үйл явцад зөвлөх аутсорсинг болон көүчингийн үйлчилгээ
- Аудиторын ур чадварыг нэмэгдүүлэх менторшип хөтөлбөр
- Нийгмийн хариуцлагын хүрээнд олон улсын стандартыг таниулах, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх

Corporate Values
Бидний үнэт зүйлс
Чанартай үйлчилгээ
Сургалт, зөвлөх үйлчилгээний бүх л үйл явцад өндөр чанарыг эрхэмлэнэ.
Мэргэжлийн байх
Үйлчлүүлэгчид, суралцагчид, хамтран ажиллагсад болон ажилтнууд бие биетэйгээ харилцах харилцааг мэргэжлийн өндөр түвшинд байлгана.
Хэрэглэгчид төвлөрөх
Үйлчлүүлэгчдийн өсөлт, хөгжил бидний амжилтын үндэс байна.
Манлайлал
Монгол Улсад шаардлагатай шинэ, шинэлэг стандартууд, менежментийн практикуудыг танилцуулахад манлайлна.

