БАЙГУУЛЛАГАД ОЛОН УЛСЫН СТАНДАРТ НЭВТРҮҮЛЭХ, ХЭРЭГЖҮҮЛЭХ, ТОГТВОРЖУУЛАХ “ӨСӨЛТ”-ИЙН ХӨТӨЛБӨР

Танай байгууллагад үйл ажиллагаагаа сайжруулах ямар хэрэгцээ шаардлага байна вэ
Танай байгууллага ISO стандарт хэрэгжүүлдэг үү, эсвэл нэвтрүүлэхээр зорьж байна уу

Магадгүй танай байгууллагад яг одоо байнгын сайжруулалт нэн чухал байгаа юм биш биз, та доорх асуулгад 3-аас дээш "үгүй" гэсэн хариулт өгч байгаа бол байнгын сайжруулалт хийх хэрэгцээ гарч байна. Та ХАРИУЛААД үзнэ үү.

“Танай байгууллага системээр ажиллаж чадаж байна уу?”

Эсвэл түлхүүр ажилтан гарлаа гэхэд бүх зүйл зогсох уу?

Менежмент ба стандарт:

Процесс ба баримт бичиг

Эрсдэл ба хяналт

Сайжруулалт ба оролцоо

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Энэхүү хөтөлбөр нь байгууллагын стратеги, үйл ажиллагааны онцлогт нийцүүлэн олон улсын ISO стандартуудыг үр дүнтэй нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, тогтворжуулахад дэмжлэг үзүүлэхийн зэрэгцээ менежментийн тогтолцоог боловсронгуй болгох, процессын үр ашиг болон дотоод хяналтыг сайжруулах, ажилтнуудын мэдлэг, ур чадвар, оролцоог нэмэгдүүлэх замаар байгууллагын тасралтгүй сайжруулалт, тогтвортой өсөлтийг хангахад чиглэнэ.

Байгууллагын дотоод нөөцийг бэхжүүлж, гадаад хамааралгүйгээр өөрсдөө тогтолцоогоо удирдах чадвартай болгох хөтөлбөр юм.

Өсөлтийн хөтөлбөр нь дараах дарааллаар явагдана:

1GAP шинжилгээ
2ISO нэвтрүүлэлт
3Захиалгат сургалт
4Дотоод аудит
5Аудитор бэлтгэх
6Мониторинг

ӨСӨЛТИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДСАНААР ГАРАХ ҮР ДҮН, АЧ ХОЛБОГДОЛ

  • ISO стандартын шаардлагад нийцсэн менежментийн тогтолцоо бүрдэнэ.
  • Процесс тодорхойлогдож, дотоод хяналт, ажлын бүтээмж, уялдаа холбоо сайжирна.
  • Ажилтнуудын ажилдаа хандах хандлага, дүрэм журам, стандартын талаарх мэдлэг, ур чадвар дээшилж, менежментийн аудит хийх чадавх нэмэгдэнэ.
  • Байгууллагын үйл ажиллагааны эрсдэл, үл тохирол буурч, тасралтгүй сайжруулалт хэрэгжинэ.
  • Баталгаажуулалтын аудитад үр дүнтэй бэлтгэгдэнэ.

Өсөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлууд

Өсөлтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлуудҮргэлжлэх хугацааГарах үр дүн- “Өсөлт”
1GAP /Зөрүүний шинжилгээ хийх /заавал байх шаардлагатай/ажлын 5 хоногБайгууллагын одоогийн нөхцөл байдал стандартын шаардлагатай хэр нийцэж байгааг тодорхойлно. Сайжруулах шаардлагатай сул тал, зөрүү, эрсдэлийг илрүүлнэ.
2ISO Олон улсын менежментийн тогтолцооны стандартуудыг нэвтрүүлэх4-5 сарБайгууллагын үйл ажиллагаа илүү системтэй, үр ашигтай болно. Чанар, бүтээмж, хяналт сайжирна. Эрсдэл, алдаа, давхардал буурна, ажилтнуудын оролцоо, хариуцлага нэмэгдэнэ. Хэрэглэгч, харилцагч, ажилтны сэтгэл ханамж дээшилнэ. Олон улсын шаардлага, стандартын нийцэл хангагдана. Байгууллагын нэр хүнд, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
3Захиалгат сургалтуудыг ажлын орчинд хийх2-3 өдөрАжилтнуудын мэдлэг, ур чадвар бодит ажлын хэрэгцээнд нийцэж сайжирна. Сургалтын үр өгөөж, хэрэгжүүлэх чадвар нэмэгдэнэ. Ажлын бүтээмж, гүйцэтгэл дээшилнэ. Стандарт, журам мөрдөлт сайжирна.
4Дотоод аудитыг хамтран хийх2-3 өдөрСтандартын хэрэгжилтийн бодит нөхцөл үнэлэгдэнэ. Үл тохирол, сайжруулах шаардлагатай асуудлууд илэрнэ. Аудит хийх ур чадвар, дадлага сайжирна. Залруулах болон сайжруулах арга хэмжээ тодорхой болно. Ажилтнуудын стандартын ойлголт, оролцоо нэмэгдэнэ.
5Дотоод аудиторуудыг нэмэлтээр бэлдэх3 өдөрБайгууллагын дотоод аудитын чадавх сайжирна. Аудитыг тогтмол, хараат бус хэрэгжүүлэх боломж нэмэгдэнэ. Стандартын хэрэгжилтийн хяналт сайжирна.
6Стандартын хэрэгжилтэд сар бүр хяналт, мониторинг хийж, чиглүүлэг, зөвлөгөө өгөхсар бүр-гэрээгээрСтандартын хэрэгжилтийн тогтвортой байдал хангагдана. Илэрсэн зөрчил, сул талуудыг тухай бүр сайжруулах боломж бүрдэнэ. Байгууллагын дотоод хяналт, хариуцлага сайжирна. Ажилтнуудын стандарт мөрдөлт, ойлголт нэмэгдэнэ.
7Процессын зураглал гаргаж, гүйцэтгэлийн хэмжих үзүүлэлтийг гаргах1-3 өдөрБайгууллагын процессууд илүү тодорхой, уялдаа холбоотой болно. Ажлын урсгал, үүрэг хариуцлага тодорхой болно. Давхардал, алдагдал, үр ашиггүй үйл ажиллагаа буурна. Гүйцэтгэлийг бодит өгөгдөлд үндэслэн хэмжих боломж бүрдэнэ.
8Мониторинг, хэмжилт, дүн шинжилгээ, үнэлгээ хийх төлөвлөгөө боловсруулах2-3 өдөрБайгууллагын гүйцэтгэлийг тогтмол хянах боломж бүрдэнэ. Өгөгдөлд суурилсан дүн шинжилгээ, шийдвэр гаргалт сайжирна. Эрсдэл, зөрчил, сул талыг эрт илрүүлэх нөхцөл бүрдэнэ. Гүйцэтгэлийн үнэлгээ илүү бодит, системтэй болно. Сайжруулах шаардлагатай чиглэлүүд тодорхой болно.
9Баримт бичиг, дүрэм журам, боловсруулах, сайжруулахажлын 10 хоногБайгууллагын үйл ажиллагаа стандартын шаардлагад нийцнэ. Ажил үүргийн уялдаа, хариуцлага тодорхой болно. Баримт бичгийн нэгдсэн тогтолцоо бүрдэнэ. Процессын хэрэгжилт илүү тогтвортой, системтэй болно.