Сургалтууд руу буцах
Танилцуулга — Модуль 5 сургалтууд
Модуль 5

Танилцуулга — Модуль 5 сургалтууд

Зорилго

Суралцагчдад ISO 9001 стандартад суурилсан менежментийн тогтолцоог боловсруулах, хэрэгжүүлэх, хадгалах, тасралтгүй сайжруулахад шаардагдах мэдлэг, ур чадварыг олгох, менежерүүдийг чадавхижуулах, менежментийн тогтолцооны чанарын менежер бэлтгэх зорилготой.

Агуулга

Стандартын шаардлагуудыг гүнзгийрүүлэн суралцаж, ойлгох, хэрэгжүүлэх арга зүйн мэдлэгийг эзэмших, дадлага, дасгал ажлууд хийх, бодит байгууллага дээр дотоод аудитын дадлага хийх. Стандартын хэрэгжилтийн үр дүнг хэмжих арга зүйг суралцах.

Хэн хамрагдаж болох вэ

  • Байгууллагын бүх шатны удирдлагууд
  • Хэрэгжүүлэлтийн / Чанарын баг
  • Стандартаар мэргэшиж буй хүмүүс

Хэрхэн хамрагдах

Та өөрийн сонирхсон сургалтуудаас сонгоод бүртгүүлэх холбоос дээр дараад бүртгэлээ илгээгээрэй.

Гэрчилгээ

Монголдоо болон ОУ-д хүлээн зөвшөөрөгдөх «Дотоод аудитор» гэрчилгээ олгоно.

Модуль 5 сургалтууд:

Сургалтын кодСтандартын кодСургалтын нэрХугацаа / ак.цагТөлбөрДэлгэрэнгүйБүртгүүлэх
CQM/M5ISO 9001:2015ЧМТ-ны «Certified Quality manager»16 өдөр / 120 ак.цаг2,500,000₮Дэлгэрэнгүй
CISOM/M5ISO 9001:2015, ISO 45001:2018, ISO 14001:2025НМТ-ны «Certified ISO manager»20 өдөр / 154 ак.цаг2,900,000₮Дэлгэрэнгүй