
EnMS · Байгаль орчны менежментийн тогтолцоо
Сургалтын танилцуулга
ISO 14001:2026 Байгаль орчны менежментийн тогтолцооны шаардлага
Онлайн сургалтын танилцуулга
Сургалтын зорилго: ISO 14001:2026 стандартын шинэ шаардлага, өөрчлөлтүүд болон байгууллагын Байгаль орчны менежментийн тогтолцоонд (БОМТ) үзүүлэх нөлөөллийг ойлгуулж, үр дүнтэй хэрэгжүүлэх мэдлэгийг оролцогчдод олгоход оршино. ISO-ийн мэдээллээр ISO 14001:2026 нь өмнөх хувилбар болон 2024 оны уур амьсгалын өөрчлөлтийн нэмэлт шаардлагуудыг шинэчлэн тусгасан хувилбар юм.
Хэнд зориулагдсан бэ?
Байгаль орчны асуудал хариуцсан ажилтнууд
БОМТ-ийн менежер, зохицуулагчид
Дотоод аудиторууд
Чанар, хөдөлмөрийн аюулгүй байдал, байгаль орчны нэгдсэн тогтолцооны ажилтнууд
Байгууллагын удирдлага, хэлтэс нэгжийн менежерүүд
ISO 14001 стандарт нэвтрүүлэхээр төлөвлөж буй байгууллагууд
Байгууллагын нийт ажилтнууд
Сургалтаар эзэмших мэдлэг: Сургалтад хамрагдсанаар оролцогчид дараах мэдлэг, ойлголттой болно:
✅ ISO 14001:2026 стандартын бүтэц, шаардлагууд
✅ Байгууллагын нөхцөл байдал, сонирхогч талуудын хэрэгцээг тодорхойлох тухай
✅ Байгаль орчны эрсдэл ба боломжийг үнэлэх аргачлалын тухай
✅ Амьдралын мөчлөгийн сэтгэлгээг хэрэгжүүлэх ойлголт
✅ Байгаль орчны зорилт, хөтөлбөр боловсруулах
✅ Уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой шаардлагуудыг тогтолцоондоо тусгах арга замууд
✅ Дотоод аудит, удирдлагын дүн шинжилгээ, тасралтгүй сайжруулалтын үйл явцыг тухай мэдлэгтэй болно.
Сургалтын үндсэн сэдвүүд
ISO 14001:2026 стандартын танилцуулга
БОМТ ба байгууллагын стратегийн уялдаа
Манлайлал ба амлалт
Эрсдэл, боломжийн удирдлага
Байгаль орчны тал ба нөлөөллийн үнэлгээ
Хууль эрх зүйн болон бусад шаардлагууд
Үйл ажиллагааны удирдлага
Онцгой нөхцөл байдлын бэлэн байдал
Гүйцэтгэлийн үнэлгээ ба хэмжилт
Дотоод аудит
Үл тохирол, залруулах арга хэмжээ
Тасралтгүй сайжруулалт
ISO 14001:2026-ийн шинэчлэлт ба уур амьсгалын өөрчлөлтийн асуудлууд.
Сургалтын хэлбэр
Онлайн /видео/
Сургалтын материал цахимаар олгоно
Гэрчилгээ: Та сургалтын төгсгөлд мэдлэг шалгах шалгалтаа амжилттай өгснөөр гэрчилгээгээ PDF хэлбэрээр татаж авах боломжтой.
Уриа:
“Байгаль орчны гүйцэтгэлээ сайжруулж, тогтвортой хөгжлийн зорилтоо ISO 14001:2026 стандартаар баталгаажуулцгаая.”