
LABCalc/M2 · Хэмжлийн эргэлзээг тооцоолох ба үнэлэх
Сургалтын танилцуулга
📢 “ХЭМЖЛИЙН ЭРГЭЛЗЭЭГ ТООЦООЛОХ БА ҮНЭЛЭХ” СУРГАЛТ
Сургалтын зорилго
Оролцогчдод ISO 17025 стандартын шаардлагын хүрээнд хэмжлийн эргэлзээний онолын мэдлэг олгож, хэмжилтийн үр дүнгийн эргэлзээг тооцоолох, үнэлэх, тайлагнах практик ур чадвар эзэмшүүлэхэд оршино.
Сургалтын агуулга
Хэмжлийн эргэлзээний үндсэн ойлголт, нэр томьёо
Хэмжлийн эргэлзээний эх үүсвэрийг тодорхойлох аргачлал
А болон В төрлийн эргэлзээний үнэлгээ
Нийлмэл болон өргөтгөсөн эргэлзээ тооцох арга
ISO 17025, ISO 9001, ISO 10012 стандартын холбогдох шаардлагууд
Excel ашиглан хэмжлийн эргэлзээ тооцох практик дасгал
Хэмжилтийн үр дүнг үнэлэх, тайлагнах аргачлал
Аудит болон магадлан итгэмжлэлийн үед анхаарах асуудлууд
Үр дүн: Сургалтын төгсгөлд оролцогчид хэмжлийн эргэлзээг бие даан тооцоолж, хэмжилтийн үр дүнгийн найдвартай байдлыг баталгаажуулах чадвартай болно.
ISO 17025 стандартын хэрэгжилтийн хүрээнд хэмжлийн эргэлзээг зөв тодорхойлж, тооцоолох нь зайлшгүй шаардлагатай байдаг.
Энэхүү сургалтаар онол болон практикийг хослуулсан аргачлалаар хэмжлийн эргэлзээг тооцоолох, үр дүнг үнэлэх мэдлэг, ур чадварыг эзэмшинэ.
Сургалтад хамрагдсанаар:
✅ Хэмжлийн эргэлзээний үндсэн ойлголт, зарчмыг эзэмшинэ
✅ ISO стандартын шаардлагын дагуу хэмжлийн эргэлзээг тооцоолж сурна
✅ Excel ашиглан хэмжлийн эргэлзээ тооцох практик аргачлалд суралцана
✅ Лаборатори болон байгууллагын хэмжилтийн найдвартай байдлыг баталгаажуулах чадвартай болно
✅ Дотоод болон гадаад аудитад бэлтгэх мэдлэг, ур чадвар эзэмшинэ
✨ “Хэмжлийн зөв тооцоолол нь байгууллагын нэр хүнд, чанарын баталгаа юм.”
Хэн хамрагдах вэ?
🔹 Чанарын менежерүүд, инженер техникийн ажилтнууд
🔹 Туршилт, шинжилгээ, тохируулгын лабораторийн ажилтнууд
🔹 Хэмжил зүйн мэргэжилтнүүд
🔹 Үйлдвэрлэл, уул уурхай, эрүүл мэнд, эрчим хүч зэрэг салбарын хяналтын болон чанарын ажилтнууд
📅 Сургалтын хугацаа
1 өдөр
🕘 09:00–17:00