
QMS/M2 · ЧМТ-ны хэрэгжүүлэх арга зүй
Сургалтын танилцуулга
Сургалтын зорилго:
Байгууллагын үйл ажиллагаанд ISO 9001:2015 ЧМТ-ны стандартын шаардлагуудыг системтэй, зөв нэвтрүүлж хэрэгжүүлэх мэдлэг ойлголт өгөх, ISO 9001:2015 стандартын шаардлагууд болон тэдгээрийг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн хөрвүүлэн ашиглах арга зүйг эзэмшүүлэх. Олон улсын стандартад нийцсэн чанарын менежментийн тогтолцоог бие даан нэвтрүүлэх, хэрэгжүүлэх, удирдах, хадгалах, цаашид тасралтгүй сайжруулах ажилтан болон багийг бэлтгэх.
Сургалтын агуулга:
ISO 9001:2015 Стандартын үндсэн ойлголт ба бүтэц: Чанарын менежментийн 7 зарчим, PDCA (Төлөвлө-Гүйцэтгэ-Шалга-Сайжруул) мөчлөг, дээд түвшний бүтэц (HLS) ба нэр томьёоны тайлбар.
Байгууллагын нөхцөл байдал ба эрсдэлийн удирдлага: Байгууллагын гадаад, дотоод хүчин зүйлийг тодорхойлох (SWOT, PESTEL, TOWS), Оролцогч талуудын хэрэгцээ, хүлээлтийг тодорхойлох, үйл ажиллагааны эрсдэл ба боломжийг үнэлэх, удирдах арга зүй
Үйл ажиллагааны үйл явц (Процесс) ба баримт бичиг: Байгууллагын үйл ажиллагааг процесст суурилсан аргачлалаар зураглах, стандартын шаардлагад нийцсэн баримт бичгийн тогтолцоо бүрдүүлэх (Журам, заавар, маягт боловсруулах), баримтжуулсан мэдээллийг удирдах, хянах.
Хэрэгжилт, Хяналт ба Тасралтгүй сайжруулалт. Чанарын зорилтыг тодорхойлох, гүйцэтгэлийн үзүүлэлт (KPI) тогтоох, Үйл ажиллагааны үр дүнг үнэлэх, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг хэмжих, Үл тохирол илрүүлэх, засах арга хэмжээ авах, тогтолцоог тасралтгүй сайжруулах.
Сургалтын хэлбэр: Тэнхим болон Ажлын байранд
Сургалтын арга зүй: Лекц, тайлбар, хэлэлцүүлэг, багаар дасгал ажиллах, тоглоомын арга
Үргэлжилэх хугацаа: 2 өдөр – 16 ак.цаг- өдөр бүр 09:00-16:30
Үнэлгээ: Явцын мэдлэг шалгах шалгалтын дүн
Үр дүн: Байгууллагадаа ОУ-ын стандарт нэвтрүүлж, хэрэгжүүлэх талаар мэдлэг, практик ур чадвар эзэмшинэ
Гэрчилгээжилт: “ISO 9001 стандарт хэрэгжүүлэгч“ гэрчилгээ олгоно
Хэн хамрагдах: Стандарт сонирхогчид, байгууллагын ажилтнууд, менежер, ахлах, удирдлагын түвшний ажилтнууд
Хөнгөлөлт урамшуулал: Давтан суралцагчийн 5% хөнгөлөлт. Эрт бүртгэлийн 5% хөнгөлөлт
Бусад : Өдрийн хоол, 2 удаагийн цайны завсарлага