
EOMS/M3 · Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо «Дотоод аудитор»
Сургалтын танилцуулга
🎓 ISO 21001:2018 "Боловсролын байгууллагын менежментийн тогтолцоо" стандартын ДОТООД АУДИТОР бэлтгэх сургалтад урьж байна!
📌 Боловсролын байгууллага бүр чанарын менежментийн тогтолцоогоо тасралтгүй сайжруулж, суралцагч болон сонирхогч талуудынхаа хэрэгцээ, шаардлагыг хангаж ажиллахын тулд чадварлаг дотоод аудитортай байх нь чухал. Энэхүй сургалт нь ISO 21001 стандартын мөн чанар, шаардлагыг гүнзгий ойлгож, ISO 19011 стандартын дагуу дотоод аудитыг мэргэжлийн түвшинд төлөвлөж, хэрэгжүүлэх ур чадвар эзэмшүүлэхэд чиглэнэ.
🎯 Зорилтот бүлэг: Бүх төрлийн боловсролын байгууллага (сургууль, цэцэрлэг, коллеж, их дээд сургууль, сургалтын төв гэх мэт)-ын менежмент, чанарын алба, дотоод аудитын багийн гишүүд, багш, ажилтнууд
📖 СУРГАЛТЫН АГУУЛГА
🔹 Өдөр 1–2: ISO 21001 стандартын шаардлага – Стандартын бүтэц, гол ойлголт, зарчим – Боловсролын байгууллагад стандартыг хэрхэн хэрэгжүүлэх талаарх практик хандлага – Багийн ажил, кейс судалгаа, дасгал ажлаар шаардлага бүрийг гүнзгийрүүлэн ойлгоно
🔹 Өдөр 3: ISO 19011 стандартын дагуу Дотоод аудит – Аудитыг төлөвлөх, хэрэгжүүлэх, мөрдөж ажиллах онол – Дасгал, дадлага, бодит кейс дээр суурилсан хосолсон сургалт
🎯 СУРГАЛТЫН ЗОРИЛГО
Боловсролын байгууллагын ажилтнуудад ISO 21001 стандартын шаардлагыг гүнзгий ойлгуулж, ISO 19011 стандартад нийцүүлэн дотоод аудит хийх мэдлэг, ур чадвар, дадлагыг олгож, мэргэшсэн дотоод аудитор бэлтгэхэд оршино.
✅ ЗОРИЛТ
ISO 21001 стандартын шаардлага, зарчмуудыг таниулах – Стандартыг байгууллагын онцлогт тохируулан хэрэгжүүлэх арга барилыг эзэмшүүлэх – ISO 19011 стандартын дагуу аудитын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах чадвар олгох – Дотоод аудит хийх практик дадлага, кейс шинжилгээгээр бататгах
🌟 ГАРАХ ҮР ДҮН
Сургалтыг амжилттай төгссөнөөр оролцогчид: – ISO 21001 стандартын шаардлагыг бүрэн ойлгож, байгууллагадаа хэрэгжүүлэх чадвартай болно – Дотоод аудитыг ISO 19011 стандартын дагуу мэргэжлийн түвшинд төлөвлөж, гүйцэтгэх ур чадвар эзэмшинэ – Байгууллагын чанарын менежментийн тогтолцоог тасралтгүй сайжруулахад бодитой хувь нэмэр оруулах чадварлаг дотоод аудитор болно.
Холбоотой видео үзэх:
https://youtu.be/8X1SYW6cwDE?si=CtbmTq9bFeU9PpyB
https://youtu.be/Hu3w7g90zVw?si=hA3hvx5Fw4eSyhGI
https://youtube.com/playlist?list=PLW6r1MltxU4AUbv50UcO3I3qj00fA7WgR&si=zex0NwSSeaZz_G3z