Хүний нөөцийн менежментийн тогтолцоо багц стандарт «Дотоод аудитор»

HRMS/M3 · Хүний нөөцийн менежментийн тогтолцоо багц стандарт «Дотоод аудитор»

Модуль 3ТанхимISO 30201:2026

Сургалтын танилцуулга

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ШИНЭ СТАНДАРТ

Хүний нөөцийн менежментийн тогтолцоонд тавигдах шаардлагыг тодорхойлсон ISO 30201:2026 олон улсын шинэ стандарт батлагдан гарлаа.

Энэхүү стандарт нь хүний нөөцийн менежментийг зөвхөн ажилтан сонгон шалгаруулах, хөгжүүлэх үйл ажиллагаагаар хязгаарлахгүйгээр байгууллагын стратеги, манлайлал, ажилтны оролцоо, гүйцэтгэл, хэмжилт, дотоод аудит болон тасралтгүй сайжруулалттай уялдсан нэгдсэн тогтолцоо болгон хөгжүүлэхэд чиглэдэг.

🎓 Үүнтэй холбоотойгоор Олон Улсын Стандартын Академи нь:

ISO 30201:2026 стандартад суурилсан

ХҮНИЙ НӨӨЦИЙН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДОТООД АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ-ыг зохион байгуулах байна.

🎯 Сургалтын зорилго
Оролцогчдыг ISO 30201 стандартын шаардлага, дотоод аудитын зарчим, арга зүйтэй танилцуулж, байгууллагадаа чадварлаг дотоод аудитор болгон бэлтгэх.

📚 Сургалтын агуулга
✅ ISO 30201 стандартын шаардлага, бүтэц (10 бүлэг, PDCA мөчлөг)
✅ ХНМТ-ны хэрэгжилтийг үнэлэх

✅ Дотоод аудитын үндсэн зарчим, арга зүй (ISO 19011)

✅ Үл тохирлыг тодорхойлох, залруулах арга хэмжээ төлөвлөх

✅ ХНМТ-ны үр дүн, хэмжилт, дүн шинжилгээнд аудит хийх

Тасралтгүй сайжруулалтын боломжийг тодорхойлох мэдлэг, ур чадвар эзэмшинэ.
✅ Аудит төлөвлөх, чек-лист боловсруулах
✅ Ярилцлага, ажиглалт хийх — дадлага аудит (дүрд тоглох)
✅ Тохирохгүй байдал тодорхойлох, тайлан бичих

👥 Хэн хамрагдах вэ
Хүний нөөцийн ажилтан, менежер, чанарын алба, удирдлагын багийн гишүүд болон байгууллагынхаа дотоод аудитын багт орох хүсэлтэй хэн бүхэн.

🏆 Сургалтын үр дүн
Сургалтын дараа оролцогч ISO 30201 стандартын шаардлагыг тайлбарлаж, аудит бие даан төлөвлөж, нотолгоо цуглуулж, тайлан бичих чадвартай болно. Онолын шалгалт болон дадлага аудитын үр дүнгээр үнэлэгдэж, гэрчилгээ гардуулна.

Байгууллагаа тогтолцооны шаардлагад бэлэн болгож, дотоод чадавхиа бэхжүүлье!

ISO 30201:2026 — Хүний нөөцийн менежментийг байгууллагын тогтолцооны түвшинд удирдах шинэ алхам.

Сургалтын кодHRMS/M3
Хугацаа3 өдөр / 24 ак.цаг
СтандартISO 30201:2026
Сургалтын төлбөр
539,000MNT
539000