Нэгдсэн Менежментийн Тогтолцооны стандартын «Дотоод аудитор»

IMS/M3 · Нэгдсэн Менежментийн Тогтолцооны стандартын «Дотоод аудитор»

Модуль 3ТанхимISO9001:2015, ISO45001:2018, ISO14001:2025

Сургалтын танилцуулга

НЭГДСЭН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДОТООД АУДИТОР бэлтгэх сургалтдаа та бүхнийг урьж байна.

❓Та ISO стандартын дагуу байгууллагынхаа гүйцэтгэл, чанар, аюулгүй ажиллагаа, байгаль орчны удирдлагыг дараагийн түвшинд гаргахыг хүсэж байна уу?
❓Нэгдмэл байдлаар удирдаж чадаж байна уу?
❓Танай ажилтнууд НМТ-ны ойлголт мэдлэгтэй, дотоод аудит хийх мэдлэг, ур чадвартай байна уу?

Байгууллагад Нэгдсэн менежментийн тогтолцоог (НМТ) амжилттай хэрэгжүүлэх, тогтвортой сайжруулах гол хөшүүрэг бол чадварлаг Дотоод аудитор бэлтгэх явдал юм. Бид ISO 9001 (Чанарын менежмент), ISO 14001 (Байгаль орчны менежмент), ISO 45001 (Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежмент) стандартуудыг нэгтгэсэн онол, дадлага хосолсон 3 өдрийн сургалтад урьж байна.


📌Сургалтын зорилго: Байгууллагын үйл ажиллагаанд Нэгдсэн Менежментийн Тогтолцооны (НМТ) олон улсын ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартуудын шаардлагыг харилцан уялдаатай, системтэйгээр нэвтрүүлэх мэдлэг, арга зүйг эзэмшүүлэх; улмаар чанар, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нэгдсэн тогтолцоог бие даан хэрэгжүүлэх, удирдах, хадгалах болон цаашид тасралтгүй сайжруулах чадамжтай ажилтан, багийг бэлтгэхэд оршино.

📌 Сургалтын зорилтууд – ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартын нийтлэг болон ялгаатай шаардлагыг таниулах – Стандартуудыг байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрхэн хэрэгжүүлэхийг практик кейс, дасгал ажлаар харуулах – ISO 45001-ийн эрсдэл, эрүүл мэнд, аюулгүй байдлын онцлог шаардлагыг гүнзгийрүүлэн судлах – ISO 19011 стандартын дагуу дотоод аудитын хөтөлбөр төлөвлөх, аудит явуулах, шалгуур асуулт боловсруулах, тайлан бичих чадвар олгох – Бодит кейс, багийн ажил, дадлагажуулалтаар онолыг практиктай холбох

📌Сургалтын агуулга: ✔️ 𝐈𝐒𝐎 𝟗𝟎𝟎𝟏, 𝐈𝐒𝐎 𝟏𝟒𝟎𝟎𝟏, 𝐈𝐒𝐎 𝟒𝟓𝟎𝟎𝟏 стандартуудыг нэгдсэн байдлаар нэвтрүүлж байгаа байгууллагуудад зориулан эдгээр стандартуудын шаардлага, байгууллагад нэвтрүүлэх ач холбогдол болон үр дүнтэйгээр хэрхэн хэрэгжүүлж, байнга сайжруулах талаар нэгдсэн ойлголт өгөх, хэрэгжүүлэлтийн арга зүй, стандартуудын шаардлагын дагуу байгууллагын менежментийн тогтолцоогоо хэрхэн үнэлэх, шалгах тухай заана.

Өдөр 1 НМТ-ийн стандартуудын (ISO 9001, ISO 14001, ISO 45001) нэгдмэл шаардлага, тэдгээрийг байгууллагад хэрхэн хэрэгжүүлэх талаар танилцуулга. Багийн ажил, кейс шинжилгээ, дасгал ажил.

Өдөр 2 ISO14001, ISO 45001 стандартын онцлох шаардлага (эрсдэлийн үнэлгээ, оролцоо, зөвлөлдөх механизм гэх мэт). Дасгал, кейс ажил.

Өдөр 3 ISO 19011 стандартын дагуу Дотоод аудитыг төлөвлөх, хэрэгжүүлэх, мөрөөр ажиллах онол. Онол, дасгал, дадлага, кейс хосолсон сургалт.


✔️ Сургалтад хэн хамрагдах вэ?
- Менежментийн тогтолцооны стандарт нэвтрүүлсэн байгууллагууд
- Эдгээр стандартыг нэгдмэл байдлаар хэрэгжүүлэх зорилготой байгууллагууд
- Өөрийн ур чадвараа дээшлүүлж стандарт хэрэгжүүлэгч, дотоод аудитор болох, улмаар аудитын баг удирдан ажиллах сонирхолтой аудиторууд, ажилтнууд...

Сургалтын хэлбэр: Тэнхим /Ажлын байранд-байгууллагын захиалгаар авах боломжтой/

Сургалтын арга зүй: Лекц, видео, тайлбар, хэлэлцүүлэг, багаар дасгал ажиллах, тоглоомын  арга

Үргэлжилэх хугацаа: ⏰ 3 өдөр – 26 ак.цаг- өдөр бүр 09:00-17:00

Үнэлгээ: Дотоод аудиторын гэрчилгээ олгох шалгалтын дүн /онлайн шалгалт/

Үр дүн: Байгууллагадаа ОУ-ын стандарт нэвтрүүлж, хэрэгжүүлэх, үнэлэх талаар  мэдлэг, практик ур чадвар эзэмшинэ

Гэрчилгээжилт: “Нэгдсэн менежментийн тогтолцооны ДОТООД аудитор“-ын гэрчилгээ олгоно

Хөнгөлөлт урамшуулал: Давтан суралцагчийн 5% хөнгөлөлт. Эрт бүртгэлийн 5% хөнгөлөлт 

✅ Гарах үр дүн Сургалтыг амжилттай төгссөн оролцогч: – ISO 9001, ISO 14001, ISO 45001 стандартын нэгдмэл шаардлагыг ойлгож, байгууллагадаа хэрэгжүүлэх мэдлэгтэй болно – ISO14001,  ISO 45001 стандартын онцлог, эрсдэлд суурилсан хандлагыг эзэмшинэ – ISO 19011 удирдамжийн дагуу дотоод аудитын хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулж, аудит хийх практик чадвар олж авна – Байгууллагынхаа НМТ-ийг тасралтгүй сайжруулахад хувь нэмэр оруулах чадамжтай болно

 

Дотоод аудитор болох, байгууллагынхаа тогтолцоог мэргэжлийн түвшинд хөгжүүлэхийг хүсэж буй хамт олноо энэ сургалтад урьж байна! 🙌

 Бусад : Өдрийн хоол, 2 удаагийн цайны завсарлага

📍 ОУСАкадеми 📞7711-9218, 9880-9218

Сургалтын кодIMS/M3
Хугацаа3 өдөр / 26 ак.цаг
СтандартISO9001:2015, ISO45001:2018, ISO14001:2025
Сургалтын төлбөр
539,000MNT
Төлбөртэй
Нэгдсэн Менежментийн Тогтолцооны стандартын «Дотоод аудитор» | ISA