
ISMS/M3 · Мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоо «Дотоод аудитор»
Сургалтын танилцуулга
ISO/IEC 27001 Дотоод Аудитор Бэлтгэх Сургалт
Сургалтын зорилго: Байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын менежментийн тогтолцоог ISO/IEC 27001:2022 стандартын шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлж, ISO 19011 стандартад суурилсан арга зүйгээр бие даан дотоод аудит төлөвлөж, гүйцэтгэж, тайлагнах чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино.
Зорилтот бүлэг:
Байгууллагын дотоод аудитын баг, чанарын алба, эрсдэлийн менежментийн ажилтнууд
Менежментийн тогтолцоо хэрэгжүүлж буй эсвэл ISO 27001 гэрчилгээжих бэлтгэл хийж буй байгууллагын хариуцсан ажилтнууд
IT, мэдээллийн технологи, дотоод хяналтын чиглэлээр ажилладаг мэргэжилтнүүд
Сургалтын агуулга:
Модуль 1 — Стандартын зорилго, бүтэц, нэр томьёо, шаардлага
ISO/IEC 27001:2022 стандартын зорилго, ач холбогдол; стандартын бүтэц (Clause 4–10 шаардлага, Annex A-ийн хяналтууд); суурь нэр томьёо, тодорхойлолт; Менежментийн тогтолцооны үндсэн шаардлагуудтай танилцах
Модуль 2 — Хэрэгжүүлэх арга зүй, дасгал, багаар ажиллах
Стандартын шаардлагыг байгууллагын практикт хэрхэн хэрэгжүүлэх арга зүй; бодит кейс, дасгал ажлаар баг хамтран суралцах; хэрэгжилтийн явцад тулгардаг бэрхшээл, шийдвэрлэх арга барил
Модуль 3 — ISO 19011 ба аудитын зарчим
Аудитын удирдамж стандарт (ISO 19011); аудиторын ёс зүй, бие даасан байдал; нотолгоонд суурилсан хандлага; дотоод аудитын үндсэн зарчмуудтай танилцах
Сургалтын хэлбэр ба хугацаа: Танхимын эрчимжүүлсэн 3 өдрийн хөтөлбөрөөр явагдана.
Сургалтын үр дүн: Сургалтыг амжилттай төгссөнөөр оролцогч:
ISO/IEC 27001:2022 стандартын бүтэц, нэр томьёо, шаардлагыг гүнзгий ойлгож, өөрийн байгууллагад тайлбарлаж чадна
Менежментийн тогтолцооны шаардлагыг практикт хэрэгжүүлэх арга зүйг эзэмшиж, багаар ажиллах дадлагатай болно
ISO 19011 стандартад суурилсан аудитын зарчим, ёс зүй, нотолгоонд суурилсан хандлагыг мэддэг болж, дотоод аудитад бэлтгэгдэнэ
ISA-аас ДОТООД АУДИТОРЫН гэрчилгээ олгоно /Шалгалтаа амжилттай өгсөн байх/
Холбоо барих:
📞 7711-9218 / 9880-9218 / 8811-4106
✉️ training@isa.edu.mn | info@isa.edu.mn
🌐 www.isa.edu.mn