
OHSMS/M3 · Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцооны «Дотоод аудитор»
Сургалтын танилцуулга
🔔 ISO 45001:2018 — Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны стандартын дагуу ДОТООД АУДИТОР бэлтгэх сургалт
International Standard Academy (ISA)-аас зохион байгуулж буй энэ сургалтад хамрагдснаар та байгууллагынхаа ХЭМАБ менежментийн тогтолцоог олон улсын стандартын түвшинд дотооддоо аудит хийх мэдлэг, ур чадвар, арга зүйг бүрэн эзэмшинэ.
🎯 Сургалтын зорилго
Оролцогчдод ISO 45001:2018 стандартын шаардлага, зарчим, бүтцийг гүнзгий танилцуулж, ISO 19011 стандартад суурилсан дотоод аудитын арга зүйг эзэмшүүлэн, байгууллагынхаа ХЭМАБ-н удирдлагын тогтолцоонд бие даан, чадварлаг дотоод аудит хийх түвшинд хүргэнэ.
📚 Сургалтын агуулга
— ISO 45001:2018 стандартын бүтэц, шаардлага (удирдлагын манлайлал, төлөвлөлт, дэмжлэг, үйл ажиллагаа, гүйцэтгэлийн үнэлгээ, сайжруулалт)
— ХЭМАБ-н эрсдэл, боломжийг тодорхойлох, үнэлэх арга зүй
— ISO 19011 стандарт дээр суурилсан аудитын зарчим, төлөвлөлт
— Аудитын хөтөлбөр, төлөвлөгөө, чек-лист боловсруулах
— Нотолгоо цуглуулах, ярилцлага хийх дадлага
— Зөрчил (nonconformity) тодорхойлох, ангилах, тайлагнах
— Аудитын тайлан бичих, залруулах арга хэмжээ, дараагийн хяналт
— Кэйс стади, дотоод аудит симуляц дадлага
✅ ISO 45001 стандартыг нэвтрүүлснээр гарах давуу тал
— Ажлын байрны осол, хурц хордлогыг бууруулж, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулна
— Хууль эрх зүйн шаардлагыг хангаж, эрсдэлээс урьдчилан сэргийлнэ
— Байгууллагын нэр хүнд, харилцагч, түншүүдийн итгэлийг нэмэгдүүлнэ
— Ажилтны сэтгэл ханамж, идэвх оролцоог дээшлүүлнэ
— Тасралтгүй сайжруулалтын соёл, дадлыг төлөвшүүлнэ
— Олон улсын тендер, гэрээнд оролцох өрсөлдөх чадварыг нэмэгдүүлнэ
— Ослоос үүдэх зардал, эрсдэлийг бууруулна
🔔Хэнд зориулагдсан бэ?
— Байгууллагын дотоод аудитороор ажиллах ажилтан
— ХЭМАБ-н тогтолцоог хариуцсан мэргэжилтэн, менежер
— ISO 45001 стандартыг практикт нэвтрүүлэх, дэмжих сонирхолтой хүн бүр
🔔Бүртгүүлэх, дэлгэрэнгүй мэдээлэл авах:
📞 7711-9218 / 9880-9218 / 8811-4106
📧 training@isa.edu.mn
🌐 www.isa.edu.mn