
HRMS/M4 · Хүний нөөцийн менежментийн тогтолцоо «Тэргүүлэх аудитор»
Сургалтын танилцуулга
🎓 "ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР" БЭЛТГЭХ СУРГАЛТ — ISO 30201:2026
Дотоод аудитын түвшнээс цаашлан, аудитын багийг удирдаж, байгууллагын менежментийн тогтолцоог бүрэн хариуцлагатайгаар үнэлэх мэргэжлийн түвшинд хүрэхийг хүсэж байна уу?
Олон Улсын Стандартын Академи (ISA)-аас ISO 30201:2026 — Хүний нөөцийн менежментийн тогтолцооны Тэргүүлэх аудитор (Lead Auditor) бэлтгэх сургалт-ыг зарлаж байна.
🎯 Сургалтын зорилго
Оролцогчийг зөвхөн шалгагч биш, харин аудитын хөтөлбөр төлөвлөж, багийг удирдаж, эцсийн дүгнэлт гаргаж чаддаг тэргүүлэх аудитор түвшинд бэлтгэх.
📚 Сургалтын агуулга
✅ Тэргүүлэх аудиторын үүрэг, хариуцлага, манлайллын ур чадвар
✅ Аудитын хөтөлбөр (audit programme) төлөвлөх, удирдах — ISO 19011
✅ Эрсдэлд суурилсан аудит төлөвлөлт, багийн гишүүдэд ажил хуваарилах
✅ Нээлт, хаалтын уулзалт удирдах, зөрчилдөөнт нөхцөл шийдвэрлэх
✅ Эцсийн дүгнэлт гаргах, тайлан баталгаажуулах, дагаж мөрдөлтийг удирдах
✅ Баталгаажуулалтын аудитад байгууллагыг бэлтгэх, гэрчилгээжүүлэлтийн байгууллагатай харилцах
👥 Хэн хамрагдах вэ
Дотоод аудиторын гэрчилгээтэй буюу түүнтэй адил туршлагатай, ХН-ийн ахлах мэргэжилтэн, албаны дарга, чанарын менежер, дотоод аудитын багийг тэргүүлэх зорилготой, гэрчилгээжүүлэлтийн байгууллагад ажиллахыг хүсэгч мэргэжилтнүүд.
🏆 Сургалтын үр дүн
Сургалтыг амжилттай төгссөнөөр оролцогч аудитын багийг бие даан удирдах, тогтолцооны бүрэн үнэлгээ хийх, олон улсын жишигт нийцсэн эцсийн шийдвэр гаргах чадвартай болж, Тэргүүлэх аудиторын гэрчилгээ-тэй болно.
🌍 ISA нь Австралийн Exemplar Global-аас "Recognised Training Provider" итгэмжлэлтэй, 2017 оноос хойш 9,500 гаруй төгсөгч, 320 гаруй байгууллагад итгэл хүлээсэн туршлагатай.
📩 Дэлгэрэнгүй мэдээлэл, бүртгүүлэх бол:
☎️ 7711-9218, 9880-9218, 88114106
📧 info@isa.edu.mn | 🌐 www.isa.edu.mn