
FSMS/M4 · Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо «Тэргүүлэх аудитор»
Сургалтын танилцуулга
ISO 22000:2018 ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН "ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР" БЭЛТГЭХ СУРГАЛТ
Сургалтын зорилго:
Мэргэшсэн, гэрчилгээжсэн ТЭРГҮҮЛЭХ аудитор бэлтгэх ба оролцогчдод Хүнсний аюулгүй байдлын ISO 22000:2018 стандартын шаардлага болон ISO 19011 (Менежментийн тогтолцоонд аудит явуулах удирдамж)-ын дагуу хүнсний аюулгүй байдлын тогтолцоонд 1, 2, 3-дагч талын аудитыг бие даан төлөвлөх, удирдах, гүйцэтгэх, тайлагнах дээд түвшний ур чадвар олгох. Хүнсний сүлжээн дэх эгзэгтэй цэгийн дүн шинжилгээ (HACCP), урьдчилсан нөхцөл хөтөлбөрүүд (PRPs)-ийн хэрэгжилтэд бодит үнэлгээ өгөх, үл тохирлыг илрүүлж, залруулах арга хэмжээг зөв тодорхойлох арга зүйг эзэмшүүлэх.
Сургалтын агуулга:
ISO 22000:2024 Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцооны стандартын үндсэн ойлголт, шаардлага болон ISO 19011 стандартын дагуу аудитын зарчим, аудит төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах арга зүйн мэдлэг олгох, бодит баримтжуулсан мэдээлэлд тулгуурласан кейс хэлэлцүүлэг, аудитын шалгуур боловсруулах, багийн дадлага аудит хийх, үл тохирол болон сайжруулалтын боломжийг тодорхойлох, мөн стандартын мэдлэг ойлголтыг үнэлэх шалгалт, практик дасгал ажлуудаар Ахлах (Тэргүүлэх) аудиторын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх агуулгыг хамарна.
Сургалтын хэлбэр: Тэнхим
Сургалтын арга зүй: Лекц, тайлбар, хэлэлцүүлэг, багаар дасгал, кейс ажиллах, тоглоомын арга
Үргэлжилэх хугацаа: 5 өдөр – 40 ак.цаг- өдөр бүр 09:00-17:00
Үнэлгээ: Гэрчилгээ олгох шалгалтын дүн /доод тал нь 70% гүйцэтгэлтэй байх/
Үр дүн: 3 дах шатны хөндлөнгийн аудитыг гүйцэтгэх ур чадвар эзэмшинэ
Гэрчилгээжилт: “ISO 22000:2018 стандартын ТЭРГҮҮЛЭХ АУДИТОР гэрчилгээ эзэмшинэ
Хөнгөлөлт урамшуулал: Давтан суралцагчийн 5% хөнгөлөлт. Эрт бүртгэлийн 5% хөнгөлөлт
Бусад : Өдрийн хоол, 2 удаагийн цайны завсарлага
📍 ОЛОН УЛСЫН СТАНДАРТЫН АКАДЕМИ 📞7711-9218, 9880-9218