
FSMS/M3 · Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо «Дотоод аудитор»
Сургалтын танилцуулга
ISO 22000:2018 — ХҮНСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ ДОТООД АУДИТОР БЭЛТГЭХ СУРГАЛТ
Хүнсний сүлжээнд оролцогч байгууллага бүрийн хувьд ISO 22000 стандартыг үр дүнтэй хэрэгжүүлж, тогтмол сайжруулахад дотоод аудит чухал үүрэгтэй.
Энэхүү 3 өдрийн эрчимжүүлсэн сургалт нь стандартын шаардлагыг гүнзгий ойлгуулахаас гадна, ISO 19011 стандартын дагуу мэргэжлийн түвшинд дотоод аудит хийх ур чадварыг олгоно.
Сургалтад хамрагдсанаар та зөвхөн онолын мэдлэг төдийгүй, өөрийн байгууллагадаа шууд хэрэгжүүлэх практик дасгал ажил, бодит кейс, аудитын шалгах хуудас ашиглах чадвартай болно
ЗОРИЛТОТ ХЭРЭГЛЭГЧИД:
Хүнсний сүлжээний бүх оролцогч талууд, тухайлбал:
Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч байгууллагууд (үйлдвэрлэл, чанар, ХАБЭА хариуцсан ажилтнууд)
Хүнсний тээвэрлэгч компаниуд
Бөөний худалдаа эрхлэгчид, агуулах, логистикийн байгууллагууд
Жижиглэн худалдаалагчид (дэлгүүр, супермаркет, ресторан, кэтеринг гэх мэт)
Чанарын менежмент, ХАБЭА, дотоод аудитын чиг үүрэг хариуцсан мэргэжилтнүүд, менежерүүд
ISO 22000 тогтолцоог шинээр нэвтрүүлэх буюу дотоод аудиторын багаа чадавхжуулах хүсэлтэй байгууллагууд гм
СУРГАЛТЫН БҮТЭЦ
1-Р ӨДӨР — ISO 22000:2018 стандартын шаардлага I
Стандартын үндсэн бүтэц, зорилго, зарчмуудыг тайлбарлаж, өөрийн байгууллагад тулгуурлан хэрэгжүүлэх дасгал ажил, бодит кейс дээр ажиллана.
2-Р ӨДӨР — ISO 22000:2018 стандартын шаардлага II
Үлдсэн шаардлагуудыг гүнзгийрүүлэн судалж, HACCP зарчим, эрсдэлийн удирдлага, урьдчилсан нөхцөл хөтөлбөр (PRP)-тэй уялдуулан практик дасгал ажил, кейс шинжилгээ хийнэ.
3-Р ӨДӨР — ISO 19011 стандартын дагуу дотоод аудит
Дотоод аудитын онол, арга зүй, төлөвлөлт, явуулах техник, тайлагнах үйл явцыг практик дасгал ажлын хамт судалж, аудитын симуляц хийнэ.
Цаг: 09:00 – 16:30
Байршил: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Д.Сүхбаатарын гудамж 14, 8 давхар, 802 тоот
СУРГАЛТЫН ҮР ДҮН
ISO 22000:2018 стандартын бүх шаардлагын дагуу мэдлэг ойлголт эзэмшинэ
Стандартыг өөрийн байгууллагад хэрхэн хэрэгжүүлэхийг дасгал ажил, кейсээр туршина
ISO 19011 стандартын дагуу дотоод аудит төлөвлөх, явуулах, тайлагнах чадвартай болно
Дотоод аудиторын гэрчилгээ гардан авна
Хамт олондоо дотоод аудитын соёл, тогтолцоог бэхжүүлэх бодит хэрэгсэлтэй болно
"Хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулах эхлэл — чадварлаг дотоод аудитораас!"
📌Бүртгүүлэх: training@isa.edu.mn
📌Бүртгэлийн линк: https://www.isa.edu.mn/trainings/module-3/fsms-m3
📌Утас: 77119218, 98809218